Инженерийн багийн ахлагч Rick Spencer-тэй танилцъя

Rick Spencer нь Үбүнтүгийн инженерийн багийн ахлагч бөгөөд програм хангамж, технологитой холбоотой бүх зүйл түүний удирдлага доор хийгддэг. Линуксын цөм, серверийн, чанар шалгалтын гэх багууд түүний удирдлагынх. Түүний хийдэг ажил, хариуцдаг зүйлс болон 11.04 хувилбарыг гаргахад тулгарсан бэрхшээлүүд зэрэг сонирхолтой ярилцлагыг хүргэж байна

Posted in ubuntu, uds | 3 Comments

UDS-O: Марк Шаттлворттой хийсэн ярилцлага

Хэдхэн хоногийн өмнө UDS-O болж өнгөрсөн билээ. Энэ үеээр Үбүнтүгийн үндэслэгч Марк Шаттлворттой Үбүнтүгийн ирээдүйн талаар маш сонирхолтой ярилцлага хийсэн байна.

Мөн бид UDS-O чуулга уулзалтын талаар мэдээлэл бэлтгэж байгаа бөгөөд тун удахгүй нийтлэх болно.

Posted in ubuntu, uds | Leave a comment

Grub аа өөрийн хүссэнээрээ өөрчилж ашиглах

Давхар үйлдлийн систем суулгасан үед тооцоолуураа асаахад үйлдлийн системийн сонголтууд  гарч ирэх царай муутай хар цонх бол Grub билээ. Тэгвэл энэ царай муутай хар цонхыг өөрийн хүссэнээрээ өөрчилж болдог энгийн, хэрэглэхэд ойлгомжтой, жижигхэн хөөрхөн Grub Customizer програм байдаг ажээ.

Суулгах бол маш амархан дараах мөрийг энд бичсэн заавартай яг ижлээр Software Sources… дотроо нэмж өгнө.
ppa:danielrichter2007/grub-customizer
Нэмчихсэн бол Ubuntu Software Center дотроос хайж олоод суулгаад л боллоо. Ингээд та үйлдлийн систем эхлэхийн өмнө унших секундыг өөрчлөх, дэлгэцийн нягтаршлийг ихэсгэх, ард нь зураг оруулах, өнгий нь солих гэх мэт хүссэн тохиргоогоо хийгээрэй. :) Амжилт!

Posted in ubuntu, програм, шинэчлээрэй | Tagged , | Leave a comment

МБГ 11.04: LAMP сервер, Django, Ubuntu 11.04 ба вэб технологи

2011 оны 4-р сарын 30 буюу нөгөөдөр 12 цагаас КТМС-ийн 206 тоот танхимд ээлжит Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөгөө зохион байгуулагдах гэж байна. Энэ өдөрлөгийн хүрээн бүлгэмийн гишүүд 4 сэдвээр мэдлэгээ хуваалцдаг бөгөөд үнэ төлбөргүй бас хүн бүхэнд нээлттэй юм.

Continue reading

Posted in ubuntu, Лимнукс бүлгэм | Tagged , , , , | 2 Comments

Үнэгүй AutoCAD шиг програм “DraftSight” Ubuntu дээр гарлаа

Та бүхэн инженер, дизайны ангид сурдаг эсвэл энэ салбарт ажилладаг уу? Гэтэл та бүхэнд Виндоус дээр ашигладаг алдарт Autodesk ийн AutoCAD шиг програм Үбүнтү дээр байхгүй сэтгэл дундуур байсан юм биш биз? Тэгвэл өнгөрсөн сард Dassault Systems – ийн хамт олон үнэгүй AutoCAD ийн хуулбар болох “DraftSight” програмын beta буюу туршилтын хувилбарыг Линукс Үбүнтү мөн Мандрива системүүд дээр гаргасан юм. Энэ програмын ашиглан хэрэглэгчид .dwg өргөтгөлтэй файлуудтай чөлөөтэй ажиллаж болох юм байна. Уг програмын хэмжээ ердөө л 68.8MB хэмжээтэй хэдий ч хийж чадах зүйл нь чамлахааргүй бололтой. Continue reading

Posted in ubuntu | Tagged , , | 7 Comments

8.04 хувилбарын Desktop төрлийн дэмжлэг дуусч байна

2008 оны 4-р сарын 24-ний өдөр эцэслэн гарч байсан 8.04 буюу Hardy Heron хувилбарын энгийн хэрэглэгчдэд зориулсан төрлийн дэмжлэг удахгүй дуусч байгааг Үбүнтү хөгжүүлэгчид зарлалаа. 2011 оны 5-р сарын 21-ний өдрөөс эхлэн энэхүү хувилбарт зориулсан аюулгүй байдлын болон тогтворжуулах шинэчлэлтүүд  гарахгүй болно гэсэн үг юм.

Ubuntu Hardy Heron Wallpaper

Continue reading

Posted in ubuntu | Tagged , | Leave a comment

OpenOffice дээр Монголоороо алдаагүй бичицгээе!

Бид өдөр тутам албан бичиг, гэрийн даалгавар, бие даалт гээд л төрөл бүрийн бичиг цаасны ажилтай нүүр тулдаг билээ. Хааяа санамсаргүй илүү үсэг дарчих, эсвэл алдаад бичих тохиолдол гарах нь олонтаа. Харин энэ асуудлыг OpenOffice нэг жижигхэн нэмэлт таны энэ бүх асуудлуудыг  шийдчихвэл гоё биш гэж үү?

Continue reading

Posted in ubuntu, эх хэл | Tagged | 5 Comments

Firefox 4 суулгацгаая

Бидний удаан хүлээсэн Firefox 4 хувилбар 3-р сарын сүүлээр эцэслэн гарсан. Өмнөх хувилбаруудыг бодвол илүү хурдан, илүү цэвэрхэн болсон юм шиг санагдсан. Гэсэн ч тэр нь зөвхөн удахгүй гарах 11.04 хувилбар орох нь тодорхой болсон ч бидний одоо ашиглаж буй 10.04, 10.10 хувилбарууд дээр хараахан орж ирээгүй байгаа. Магадгүй огт орж ирэхгүй ч байж магад. Гэхдээ л бидэнд суулгах боломж бий, ингээд 10.04 болон 10.10 дээр хэрхэн суулгах зааврыг танилцуулж байна.

Firefox 4 about

Continue reading

Posted in lucid, maverick, ubuntu, заавар, програм | Tagged | 7 Comments

Үбүнтү 11.10 буюу Oneiric Ocelot

Хэдхэн хоногийн өмнө Үбүнтүгийн үүсгэн байгуулагч Марк Шаттлворт өөрийн блогоороо дамжуулан 11.10 хувилбар ямар байх талаар өөрийн төсөөллийг хуваалцсан байна. Мөн хувилбарыг Oneiric Ocelot хэмээн нэрлэжээ.

Ocelot Continue reading

Posted in ubuntu, програм | Tagged | 1 Comment

Kazam: дэлгэц бичигч

Видео хичээл бэлтгэх зэргээр тооцоолуурын дэлгэц дээр гарч буй зүйлсийг бичиж авах шаардлага бидэнд заримдаа тулгардаг. Харин линукс дээрх gtk-recordmydesktop, istanbul, xvidcap зэрэг програмууд нь заримдаа ажилладаггүй эсвэл хэт их тохиргоотой, ашиглахад хэцүү зэрэг бэрхшээлүүд байсан тул Kazam гэх програм төржээ. Өөрөөр хэлбэл Kazam програм нь илүү дутуу олон тохиргоо байхгүй, энгийн бөгөөд хялбар дэлгэц бичих програм юм.

Одоогоор энэхүү програм нь маш идэвхитэй хөгжүүлэгдэж, тогтвортой хувилбар байхгүй байгаа ч таны дэлгэж бичиж видео хичээл бэлтгэх ажилд хангалттай. Ингээд суулгаж ашиглах зааврыг доор хүргэж байна. Continue reading

Posted in ubuntu, заавар, програм, сонжихуй | Tagged | 1 Comment